УИХ-аар Боловсролын Ерөнхий хуулийг хэлэлцэж эхлээд байна. Энэ хуульд ямар ямар онцлох заалтууд багтсан талаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас тодрууллаа. Тэрбээр хуулийн онцлох заалтуудыг дараах байдлаар тодорхойлж байна.
“Сурагчдад багаас нь Англи хэл эзэмшүүлэх асуудал нь хуулийн зөвхөн нэг заалт. Үүнээс гадна, багш нарыг урамшуулах, хөдөлмөрийг нь бодитоор үнэлэх заалтууд ч хуулийин төсөлд туссан. Тухайлбал, хотын захын дүүрэг, алслагдсан сумын сургуулийн багш нарт тасралтгүй ажилласан эхний таван жилд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгож, уг урамшууллыг цаашид гурван жил тутам олгохоор заасан. Мөн 15 жилээс дээш тасралтгүй ажилласан багш, ажилтнуудын нэг хүүхдийг төрийн өмчит сургуульд үнэ төлбөргүй сургах тухай зохицуулалтуудыг тусгасан. Үүнээс гадна, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцооны хүрээнд хүүхдийн хувьсах зардлыг тооцох аргачлалд сургуулийн төвөөс алслагдсан байдал, орон зайг хүртэл хамруулж тооцохоор тооцож байна. Хуулийн төсөлд, хувийн сургуулиудыг ялгаварласан зүйл заалт байхгүй. Хуулийн төсөлд сургуулиуд гурван жил тутам хөндлөнгийн магадлан итгэмжлэл, үнэлгээг хийлгэх заалтыг багтааж өгсөн” гэлээ.
Манай улсын боловсролын сул тал нь академик чиглэл нь байсан. Одоо үүнийг өөрчилж, мэдлэг, чадвар, төлөвшилд чиглүүлнэ. Нийгэмд газар аваад байгаа ажилгүйдэл, ядуурал бол хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд боловсролынхоо бодлогоо нийцүүлээгүйтэй холбоотой. Өнөөдөр нэг хүүхдэд оногдож байгаа боловсролын санхүүжилт 500 ам.доллар байгаа нь Мексик Улсынхаас тав дахин бага байгаа юм. Хөгжингүй орнуудынхаас хэдэн арав дахин бага байна. Иймд санхүүжилтийн механизмыг өөрчилж үр дүнд суурилсан тогтолцоонд шилжүүлнэ” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.