сурталчилгаа
Бид энэ удаа Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Н.Баярмаатай ярилцлаа. Түүний хувьд Гэгээ академид англи хэлний сургалтад сууж, Монгол хэлээ ямар ч зовлонгүй өөрөөрөө сурсан байдагтай адил гадаад хэл сурах арга техникийг өөрийн туршлага дээрээ үндэслэн хэллээ. Мөн тэрээр хэл сурахын тулд гол нь сэтгэхүйгээ зөв бэлдсэн байх нь чухал тухай онцолсон юм.
-Яагаад Гэгээ академийг сонгож, англи хэл суралцах болсон бэ?
-Анхны өдрийн сэтгэгдэл маань тун өндөр байсан. “Англи хэл сурах ёстой” гэх бодолтой явснаас өөрөөр ямар нэгэн хүлээлтгүйгээр “Гэгээ”-дээ орж ирж байлаа. Харин арга барилтайгаа танилцаад “Энэ арга барил л надад тохирох юм байна” гэж бодогдсон. Огтхон ч төвөгтэй биш харин хөнгөн, сэтгэлд амар санагдсан тул “Би заавал дуустал нь явах ёстой, дуустал нь явснаар надад гайхалтай үр дүн гарах юм байна” гэх мэдрэмжтэй анхны өдрөө маш их догдлолтойгоор эхлүүлж байсан.
Өмнө нь дурдсанчлан би анх ямар ч хүлээлтгүй орж ирсэн. Яг л бусад сургалтын арга барилтай ижлээр дүрмээ үзээд, үгээ цээжлээд л явна гэсэн төсөөлөлтэй байлаа. Гэтэл эхний өдөр багш маань бидэнд “ Элдэв зүйл бүү бодоорой, хэл сурах гэдэг нь тун энгийн зүйл” гэж хэлэхэд нь нэлээн тайвширч байсан. Ийм сургалтын арга барилаар өмнө нь суралцаж байгаагүй учир тун шинэлэг байснаас гадна арга барил маань хэл сурахад маш тохиромжтой санагдсан. Үүн дээр нэмээд багшийн маань бидэнд өгдөг зөвлөгөө ярианууд үнэхээр таалагдсан. “ Хэл сурах нь ямар үйл явц вэ? Яагаад номоор суурилж суралцаж байгаа вэ? Үүнээс ямар хүлээлттэй байж болох вэ?” зэргээр тун тодорхой тайлбарлаж өгсөн.
-Гадаад хэл сурахад анхаарах ёстой зүйлсийг хэлээч гэвэл та юу зөвлөх вэ?
-Монгол хэлээ ямар ч зовлонгүй өөрөөрөө сурсан байдагтай адил сэтгэхүйг бидэнд бэлдэж өгсөн гэж хэлэхэд болно. Хэл сурах гэж байгаа хүн юун түрүүнд өөрийн сэтгэхүйгээ зөв бэлдсэн байх нь чухал.
Гадаад хэл сурахын тулд маш их үг цээжлэх ёстой гэдэг талаар нэлээд олон удаа сонсож байсан. Магадгүй энэ нь ч үнэн байх. Бидний үзэж заншсан англи хэлний 27 цагуудыг гаргаахгүй болох, кино үзэх, дуу сонсох гэх мэтээр бүхий л аргаар тал талаас нь л англи хэлийг суралцах ёстой гэсэн ойлголттой байлаа. Гадаад хэлтэй болохын тулд маш их хичээл зүтгэл гаргаж, өөрийгөө зовоож сурна гэж боддог байсан үе надад бий. Харин “Гэгээ”-д орж ирээд илүүтэй тайвширсан. Хүндээр бодоод, шаналаад байх огтхон ч шаардлагагүй бөгөөд цаг хугацаагаа л зөв зохицуулах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хэл сурах гэдэг миний амьдралын дадал, салшгүй хэсэг болох ёстой бөгөөд ингэж л би цэгцтэй бодолтой болж тайван, аз жаргалтайгаар суралцах байдал руу шилжсэн.
-Англи хэлний хичээлийн үйл явцаас танилцуулаач?
Хичээлийн маань 2 цаг их хурдан өнгөрдөг. Эхний 1 цаг багштайгаа номоо уншингаа өгүүлбэрийн бүтцүүдээ задалж ойлгоод, зарим нэг хэллэгүүдээ хоорондоо ярилцаад явдаг. Тухайн үг бүрийг хичээл дээрээ ярилцсаны үр дүнд нэг мэдэхэд л тархинд хоногшсон байдаг. Үлдсэн 1 цагтаа бид дүрмийн хичээлээ үздэг. Дүрмийн хичээлийг багш маань тун эвтэйхэн бөгөөд хялбархнаар заадаг. Яг зохиолтойгоо уялдуулаад энэ дүрмийг ийм үед хэрэглэнэ гэх мэтээр тайлбарлаад уншлагаа хийгээд, дүрмээ үзэх хуваариар суралцдаг.
Ном унших нь надад үнэхээр таалагдсан. Бидний уншдаг номууд тун сонирхолтой, сайн номууд байдгаас гадна шат ахих тусам илүү адал явдалтай, даацтай болж эхэлдэг. Миний хувьд хэл сурч байна гэж бодохоосоо илүү номынхоо үйл явц руу гүн орж байсан. Номын дүрүүдээ өрөвдөөд, уйлаад л уншиж байсан үе зөндөө. Мөн шинэ, содон хэллэгүүд нь үнэхээр гоё санагддаг байлаа. “ Аан энэ үгийг ингээд хэлчихдэг юм байна, энэ үг ингэж хувирдаг юм байна шүү дээ” зэргээр шат ахих тусам л догдолсон сэтгэлтэйгээр номоо уншдаг байсан. Хааяа нэг ажилтай болоод хичээлдээ ирж амжихгүй болсон үедээ номоо уншихгүй нь дээ гээд нэлээн харамсдаг байлаа. Мөн дээрээс нь өөрийгөө англи хэл дээр бүтэн нэг ном уншаад гараасаа гаргачихлаа гэж бодохоор үнэхээр бүтээмжтэй санагддаг. Энгийн үед бол цаг зав гаргаж англи хэл дээр ном уншиж дуусгана гэдэг их хэцүү. Тийм учраас бүтээмжийн талаараа ч тун урамтай.
-Гадаад хэл сайн сурахад цагийн менежментээ сайн хийх чухал юм шиг санагдсан. Тийм үү?
-Хүүхдүүдтэйгээ хамт байх цаг үедээ давталтаа хийхээр анхаарал маань сайн төвлөрч өгдөггүй. Тиймээс өөртөө тохирсон цагийн хуваарилалт гаргах ёстой юм байна гэж бодсон. Оройн цагаа хүүхдүүддээ зарцуулаад харин хамгийн сайн төвлөрч чадах буюу өглөөний цагаа давталтдаа зориулахаар болсон. Зарим үед хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал болох үүднээс тойруулж суулгаж байгаад хажууд нь номоо уншиж өгөх тохиолдол ч их байдаг байсан.
Хэл сурч байгаа хүний хувьд давталт хамгийн чухал. Багш биднийг чиглүүлээд, арга барилыг заагаад өгдөг. Харин түүнийг нь өөрийн болгож тархиндаа шингээх цаг хугацаа бол давталт. Дараа дараагийн суралцах зүйлээ хүлээж авах суурь нь ч мөн давталт байдаг. Тухайн өдрийн давталтаа хийгээгүй тохиолдолд дараа дараагийн хичээлээ хүлээж авахад хүндрэлтэй болдог учир түүнийгээ ч дагаад суралцах эрчим сулардаг. Тиймээс давталтыг тухайн өдөртөө зайлшгүй хийх ёстой. Тэгж байж бид хэл сурах хэмнэлээ алдахгүй цаашаа илүү гүнзгий суралцаж чадна. Харин манай “Гэгээ” өөрийн гэсэн давталтын арга барил, стандарттай байдаг. Номынхоо нэг хэсгээс 15-20 удаа чангаар дуудан унших ба түүнийгээ зөв хуваарилж унших нь маш чухал.
-Аливаа зүйлийг сурахад төвлөрөх чадвар чухал шүү дээ. Та анхаарлаа хэрхэн төвлөрүүлж байна вэ?
-Манай сургалтын төвийн үндсэн арга барил төвлөрөл дээр суурилдаг. Бид анги танхимд хичээл хийхдээ ямар арга барилаар суралцаж төвлөрч байна тэр л аргаараа гэртээ давталтаа хийх ёстой. Яг тухайн цаг мөчдөө сатаарахгүйгээр төвлөрч чадах зөв цаг хугацаагаа товлоод тэрхүү цаг хугацаандаа хичээл дээрээ сууж байгаа мэтээр давталтаа хийх нь чухал. Үүнээс үзэхэд бидний яаж суух нь хүртэл учиртай. Хайнга буруу суух үед бид сатаарч, сурах гэж буй зүйлдээ төвлөрч чаддаггүй. Харин багш маань анхны хичээл дээр бидэнд яг л бага ангийн хүүхдүүдэд зааж байгаа мэтээр “ Тэгш зөв суугаарай ”, “Номхон суугаарай” гэж хэлдэг байсан. Тэр нь төвлөрөлттэй холбоотой байсан юм байна лээ.
“Гэгээ”-д орж ирээд надад тун хэрэгтэй нэгэн үгийг олж авсан. Тэр бол төвлөрөл. Үгний цаана үйлдэл хэрэгжиж байдаг шүү дээ. Хүмүүс сүүлийн үед өөрсдөө анзаарч авч үздэг ч хэрэгжүүлж чадахгүй байгаа асуудал бол энэхүү төвлөрөл гэдэг зүйл. Бидний ажил, амьдралын бүтээмжийн хамгийн чухал хэсэг төвлөрөл байдаг. Маш их зүйл хийгээд байгаа мөртөө гараас юу ч гардаггүй тохиолдлууд их байдаг. Бид өдөр тутмын амьдралынхаа явцад аливаа зүйлд бүрэн төвлөрч чаддаггүйгээс үүдэн сайн бүтээмж, үр дүн гарах нь бага. Одоо амжилттай яваа хүмүүсийг харахад төвлөрч суугаад, аливаа зүйлийг гараасаа гаргаж чаддаг хүмүүс байдаг. Юм юм руу савчдаггүй төрлийн хүмүүс илүү гүйцэтгэл сайтай санагддаг. Магадгүй хүн хүний ажиллах арга барил өөр байх. Гэхдээ миний хувьд надад төвлөрлийн арга барил үнэхээр тохирдог. Тэр дундаа шинэ мэдлэг авч суралцаж байгаа хүнд төвлөрөл гэдэг хамгийн чухал санагдаж эхэлсэн. “Гэгээ”-ийн үндсэн арга барил төвлөрөл дээр суурилдаг ба та бүхэн анх орж ирээд л төвлөрөл гэдэг үгийг сонсох болно. Харин төгсөхдөө төвлөрч сурсан байх болно. Суралцана гэдэг нь тухайн зүйлдээ анхаарлаа гүйцэт хандуулж байгаа дээр тогтдог ба тэгж байж хүн юмыг гүйцэт хүлээж авдаг. Зохиолын ном уншиж хэл сурахаас гадна өдөр тутмын амьдралд төвлөрөл гэдэг ямар чухал болохыг “Гэгээ”-д суралцаад л ойлгож байна даа. Шинэ зүйл сурах гэж байгаа хүн бүр зайлшгүй төвлөрч сурах ёстой гэж өөрийн зүгээс хэлмээр байна.
Миний хувьд би багаасаа сууж сурсан хүүхэд байлаа. Олон цагаар суугаад хичээлээ хийдэг хүүхэд байсан. Тэр нь магадгүй төвлөрлийг хүлээн авч ойлгоход илүү дөхөм болсон байх. Харин орчин үед сатаарах зүйл маш их болсон байна. Тавхан минут зүгээр суух нь хүртэл хэцүү болсон үе. Ялангуяа хүүхдүүдийн хувьд. Миний зүгээс хичээлдээ хэрхэн төвлөрөх тухай багахан зөвлөгөө өгвөл: Юун түрүүнд номоо унших явцдаа тухайн номын дараагийн үйл явдал, эргэн тойрон дахь бүх зүйлийг толгойноосоо авч хаяад зөвхөн уншиж буй ном дээрээ буюу яг одоо гарч байгаа үйл явдал дээр төвлөрөх хэрэгтэй. Энэ бол төвлөрч сурахын хамгийн эхний арга. Магадгүй ухаан санаа өөр зүйл рүү сарних тохиолдол их байдаг. Үүнд санаа зоволтгүй байгалийн инстинкт учраас. Харин өөрийн оюун бодлыг буцаан татаж аваад үргэлжлүүлэн төвлөрөх хэрэгтэй.
-Сургалтад суусан үр дүнгээсээ хуваалцаач?
– “Гэгээ”-д суралцаад төгссөний дараа миний аливаа зүйлийг уншаад ойлгох чадвар маш их сайжирсан. Анхны түвшинтэйгээ харьцуулшгүй. Харин ярианы чадварын хувьд багш нар маань бидэнд хэлж байсан л даа. “ Ихэнх хүмүүс ярьж сурах гээд яараад байдаг” . “ Битгий яараарай”. “Яриа бол хэл сурах үйл явцын хамгийн сүүлд нь байдаг”. “Толгой дотор чинь мэдлэг орж ирээгүй байхад яриа гаргана гэдэг тун хэцүү” зэргээр хэлж байсан удаатай. Бидний хэл сурч байгаа гүц дүүрч байж буцаж гарах тухай ойлголт гэж хэлэхэд болно. Миний хувьд өөрийн хэл сурах гүцээ нэлээн дүүргэсэн гэж бодож байна. Ярихаас айж санаа зовох маань багассанаас гадна гадаадаар ярина гэдэг тун энгийн ойр санагддаг болсон.
Дүрэм сурахдаа бид “ За энэ үгийг ингэж хэлнэ, энэ үг ингэж хувирна ” гэх мэтээр цээжилж сурдаг. Гэтэл яг тэр дүрмийг хэрэглээ болгож өгдөг зүйл нь ном байдаг. Бид одоо шууд гараад л үзсэн дүрмээ хэрэглээд хүмүүстээ харилцаад байх боломж тун бага. Харин үзсэн дүрмээ яг хэрэглээ болгож буулгадаг зүйл бол ном. “Өнгөрсөн цаг ийм шүү, ийм өгүүлбэрт ингэж хувирдаг” гээд багш маань хэлж өгсний дараа тухайн өнгөрсөн цаг бидний уншиж байгаа ном дээр маш олон удаа давтагддаг. Тэгснээр бид тухайн дүрмийг нэг мэдэхэд сурчихсан байдаг. Дүрэм гэдэг зүйлийг тусад нь авч үзэн стрессдэхгүйгээр номоо уншиж байх явцдаа л түүнийгээ хамт ойлгоод, шингээгээд авчихдаг нь их амар.
Юун түрүүнд “Гэгээ”-ийн багш нар маань бидэнд зөв дараалтайгаар хэл сурах бат бөх суурийг тавьж өгсөн. Үүнээс цааш хэлээ хэрхэн сурч хөгжүүлэх нь тухайн хүнтэй холбоотой байх. Харин миний хувьд англи хэл амьдралын минь салшгүй хэсэг гэдгийг ойлгосон.
Англи хэлийг нийгмийн зайлшгүй хэрэглээ, дэлхийн хэл болсон гэдгийг бид бүгд л мэдэж байгаа. Харин миний хувьд англи хэл мэргэжилд маань нэлээн хэрэг болдог. Монголын кино урлаг, драмын театр дэлхийн хэмжээнд гарахын тулд өөрсдийнхөө хүчин чармайлтаар хичээж байна. Гэтэл түүний ард байгаа жүжигчдийн потенциал маш чухал байдаг. Жүжигчид маань өөрсдөө англи хэлээрээ яриад сурчихвал том давуу тал болно. Энэ бол миний англи хэл сурах болсон нэг шалтгаан. Хүн шинэ мэдлэгээс зугтаагаад хэрэггүй, чадаж л байвал сурах ёстой. Яваандаа би хятад хэлийг ч мөн сурна гэсэн зорилготой байна даа.
Эцэг, эхчүүд хүүхдүүдээ ном унш гээд хүчлээд байхаар хүүхдүүд маань уншдаггүй шүү дээ. Ер нь бид хүүхдүүддээ хүчлээд “ Тэрийг хий, энийг ч хий” гээд байх шаардлагагүй юм шиг санагддаг. Хүүхдүүдийг хүмүүжүүлэх гээд хэрэггүй ээ, харин өөрөө хүмүүжсэн бай гэдэг үг байдаг. Тэр л үнэн. Би хажууд нь англиар номоо уншаад суухаар манай 5 дугаар ангийн охин намайг дагаад миний хажууд англи номоо уншаад суучихдаг. Ингэж л хүүхэд ямар нэгэн шахалтаар биш өөрийн дураар хөгждөг.
-Та бид хоёрын ярилцлагыг уншиж байгаа, англи хэл сурахаар төлөвлөж буй хүмүүст юу хэлэх вэ?
Шинэ хэл сурах үед хүн дагаад хөгждөг. Тухайн хэлээрээ авах мэдээлэл нь нэг түвшин ахидаг. Дэлхий нийттэй хөл зэрэгцэн алхаж хорвоо ертөнцийг таних хамгийн том гишгүүр хэл сурах байдаг. Би хувьдаа залуу хүмүүсийг хэлтэй болоосой л гэж бодож байна. Миний хувьд би ажил мэргэжил болон гэр бүл, хүүхдүүддээ маш олон жилийг зарцуулсан.Түүнээс үүдээд өөрийгөө хөгжүүлэх цаг хугацаа маань орхигдчихсон байдаг байлаа. Харин нэг авууштай тал маань би заавал сурна даа гээд бага багаар оролдлого хийж явсаар байсан нь. Би нэг удаа хэсэг залуучуудтай хамт эмнэлэгт хэвтсэн юм. Тэгэхэд миний харснаар бүгд л утсаа оролдоод тоглоод суучихдаг байсан. Нэмээд хоорондоо хэрэгтэй, хэрэггүй зүйл ярьсаар байгаад таардаг. Тухайн үед би нэлээн гайхаж байлаа. Уг нь дотроо бол залуучуудыг үнэхээр мундаг, гадаад хэлээр тачигнатал ярьдаг байх л гэж бодсон. Би ч тухайн үедээ шинэ үг цээжлэх гээд толь бичиг барьчихсан, хэдэн ном уншчих санаатай явдаг байсан юм. Тэгээд сүүлдээ би аргаа бараад “ Бүгдээрээ хамт англи үг цээжлэх үү” гэсэн санал тавиад бөөндөө суугаад хэдэн үг цээжилж байсан удаатай. Тэр үед л би яагаад залуучууд маань оролдлого хийхгүй байгаа юм бол доо гэж бодож байлаа. Залуустаа хандаж хэлэхэд сурах цагтаа сурч, ажиллах цагтаа ажиллаж, амрах цагтаа амрах хэрэгтэй байдаг шүү. Бидний сурсан мэдсэн зүйл амьдралын чанарыг тодорхойлдог. Залуучууд маань сурах цаг хугацаатай байгаа үедээ сурч болох бүхий л зүйлийг сураасай гэж хүсэж байна.
Өнөө үед бидний амьдралын хэвшил, нийгмийн байдал ямар байгааг бид бүгд мэдэж байна. Үнэхээр завгүй юм, юм руу гүйсэн нэг зүйлд тодорхой цаг гаргах боломжгүй үе болсон. Ажлын байран дээр гарсан хүмүүс шинэ зүйлийг сурахдаа хамгийн түрүүнд тухайн зүйлдээ зайлшгүй цаг хугацаа зарцуулна гэдгээ тооцох ёстой. “Болно доо” гэсэн хандлагаар явах юм бол шинэ зүйл сурах гэж гаргасан хоёрын хооронд цаг хугацаа чинь дэмий үрэгдээд л дуусдаг. Тийм учраас юун түрүүнд өөрийн зорилгоо тодорхойлох ёстой. “ Би хэл сурах гэж байгаа юм байна, Яагаад хэл сурах гэж байгаа билээ?, Миний зорилго юу вэ?” гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. “ Яг сурах хэрэг байгаа юу?” гэдгээ ч мөн тооцоолох хэрэгтэй. Тэгээд “ Энэ хэлийг сурахад би ямар цаг хугацааг зориулах шаардлагатай вэ?” гэдгээ ойлгоод багштайгаа зөвлөлдөөд уртын зургаа гаргасан байх ёстой. Дараагаар нь “ Би өдөрт хэдэн цаг, аль цаг хугацааг үүндээ зориулах ёстой вэ?” гэдгээ тодорхойлж байж суралцахгүй бол хүн сурахгүй. Тэр цаг хугацааг маш сайн тооцоолж гаргаад тэр цаг хугацаандаа үнэнч байх хэрэгтэй. Анх юм сурахад мэдээж хэцүү байдаг. Гэхдээ яваандаа дуртай болдог. Нэг мэдэхэд тэр зүйл маань амьдралын энгийн л дадал хэвшил болсон. байдаг. Тийм учраас дадал хэвшил болтол нь хичээж, өөртөө үнэнч байх хэрэгтэй. Тэгэхээр энэ зүйлийг сурахын тулд “ Би дор хаяж 4-5 сарыг зарцуулах юм байна” гэдгээ ойлгосон бол яг одоо ажлаа төлөвлөөрэй. Нэг сар суугаад л хаячих юм бол тэр зүйл чинь үндсэн амьдралын чинь цагаас хороосон дэмий зүйл болно шүү гэдгийг л хэлмээр байна. Нэгэнт сураад эхэлсэн л бол тэр эрчмээ алдаж болохгүй. Тэгэхээр сурахаасаа өмнө бүх зүйлээ тодорхой болгоорой.