"Эрдэнэс Тавантолгой" ХК 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд 2.5 сая иргэнд ногдол ашиг тараах эсэхийг өнөөдөр шийдвэрлэсэн талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ганбат шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр "ЭТТ ХК-ийн онцгой дэглэмийн хугацаа зургаан сараар сунгагдсан. Компанийн 84 хувь нь төрийн, 14 хувь иргэдийн мэдэлд байдаг. Өнөөдрийн нөхцөл байдлаар иргэн бүрд ногдол ашиг тараах шаардлага байгаа. Ашигтай ажиллах шаардлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Ногдол ашиг тараах асуудлыг онцгой дэглэмийн хугацаа дуусах хүртэл хэлэлцэхгүй. Онцгой байдлын хугацаа дууссаны дараа ногдол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын иргэн бүрд хувьцаа эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэнэ" хэмээн ярилаа.