Шүдний цэвэрлэгээний хувьд хүн бүрийн сайн мэддэг гэж боддог ч буруу хийсээр ирсэн дадал бий. Тэгвэл нүүр амны их эмч, нүүр амны эрүүл ахуйч Ц.Золжаргалын шүдээ ямар хэрэглэгдэхүүнээр цэвэрлэх ёстой талаар ээлжит зөвлөгөөг хүргэж байна.
Хэрвээ бид зөвхөн оо, сойз ашиглан шүдээ цэвэрлэвэл шүдний 60 хувь нь цэвэрлэгдэнэ. Тэгвэл үлдсэн дөчин хувийг шүдний туслах хэрэглэгдэхүүнийг ашиглан бүрэн цэвэрлэх нь зүйтэй. Шүдний туслах хэрэглэгдэхүүн гэдэгт шүдний утас, ам зайлагч, болон хэлний өнгөр цэвэрлэгч зэрэг багтана.
Ц.Золжаргал эмчийн хэлсэнээр амны эвгүй үнэрний 90 хувь нь хэлний өнгөр сайн цэвэрлэгдээгүйгээс болж үүсдэг байна. Хүмүүс шүдний чигчлүүр болон зориулалтын бус утсаар шүдээ цэвэрлэснээс үүдэн буйл үрэвсэхээс эхлүүлээд цаашдыг олон хүндрэл үүсдэг.
Хамгийн зөв алхам бол шүдний эмчээс ямар оо хэрэглэх талаараа асууж, зөвлөгөө авсаны дараа сонгох юм. Учир нь шүдний эмч үйлчлүүлэгчийнхээ буйлны үрэвсэл, шүдний цоорол, шүд алаглах өвчин зэрэг асуудлууд дээр үндэслэн зөв оо сонгож өгдөг.