Сингапурт 46 настай нэгэн эрийг Чангги шоронд цаазаар авсан нь шүүмжлэл дагуулж байна. Түүнийг каннабас тээвэрлэсэн хэргээр буруутгасан бөгөөд гэр бүлийнхэн, активистүүд болон НҮБ-ын зүгээс өршөөл хүссэн ч амжилт эс олсон аж.
Активистүүд түүнийг маш сул нотлох баримтын үндсэн дээр цаазалсан гэж үзэж буй ба мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед уг эрд хангалттай хууль, эрх зүйн тусламж үзүүлэх боломж олгоогүй гэжээ. Харин Сингапурын эрх баригчдын зүгээс шүүх ажиллагаа хуулийн дагуу болсныг мэдэгдэж, активистүүдийн шүүмжлэлийг буруутгасан байна. Сингапур нь мансууруулах бодисны эсрэг дэлхий дээрх хамгийн чанга хуультай орнуудын нэг ба ингэх нь ч урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга гэж үздэг аж. Өнгөрсөн жил тус улс энэ төрлийн гэмт хэрэгт буруутгагдсан 11 хүнд цаазаар авах ял оноосон бөгөөд үүний дунд оюуны хомстолтой хүн байсан гэнэ.
SOURCE: BBC