Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ энэ сарын 9-14-нд Казахстан улсад болсон билээ. Тус тэмцээнээс Монголын тамирчид нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 125 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл алт, 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга, эмэгтэйчүүдийн 62 кг-д дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхон, 55 кг-д Ч.Отгонтуяа нар мөнгөн медаль авсан.
Мөн эрэгтэйчүүдийн 61 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга, 74 кг-д О.Сүлдхүү, 92 кг-д Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа, 72 кг-д Э.Даваанасан нар хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.