Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл өглөө.
Нийтийн албан тушаатны хууль УИХ-аар хэлэлцэгдэхгүй нэлээн удаж байна. Энэ хуулийн асуудлыг бид өнөөдөр намын бүлгээрээ хэлэлцлээ. Өнөөдөр төрөөс олгож байгаа тендэр, концессыг авч завшдаг асуудал их байна. Эхнээсээ ч ил болж ял шийтгэл сахилга хариуцлагын асуудал яригдаж байна. Тиймээс ч хуулийг чангатгах хэрэгтэй гэж хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байгаа. Улстөрд нөлөө бүхий этгээдүүд өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж зээл авдаг гаж тогтолцоог засах нь нийгмийн захиалга болж байна. Энэ бол Монгол улсын эрх ашиг. Ийм гажуудлаас болж төрд итгэх иргэдийн итгэл буурч байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.