Дэлхийн шилдэг 50 их сургуулийн ярилцлагын сонгон шалгаруулалтыг БШУ-ны яамнаас хамааралгүй болгох талаар салбарын сайл Л.Энх-Амгалан хэллээ. Харин гадаадын их, дээд сургуулийн профессор багш нарыг урьж ярилцлагад оруулдаг болох аж. Мөн тэрээр Боловсролын зээлийн сангаас олгосон санхүүжилтийн талаар мэдээллээ.
Тэрээр, "Боловсролын зээлийн сангаас зээл аваад төлөөгүй 230 хүн байгаа. Дотоодын мэдээлэл Монголбанкны зээлдэгчийн санд байдаг ч гадаадад суралцсан зээлдэгчдийн мэдээлэл Монголбанканд байдаггүй. Цаашдаа энэ бухимдал, хардлага сэрдлэгт цэг тавья. Энэ дээр би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Оюутны зээлийн сангийн дарга Д.Гардитай холбоотой мэдээлэл гарсан. Түүнийг өөртөө тушаал гаргаад өөрийгөө зээлээс чөлөөлсөн гэж нэр төрд нь халдсан. Д.Гарди бусад хүүхдүүдийн адилаар суралцаж төгсөөд ирсэн. Гэхдээ Д.Гарди өөрөө зээл чөлөөлөх эрхгүй" гэлээ.
Гадаадад суралцахад 4 төрлийн тэтгэлэг байна:
Бакалавр:
- Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр ЭЕШ-ын шалгалтаар 4 төрлийн шалгалтаар 300-400 хүүхэд бакалаврын сургалтад явна.
- Дэлхийн шилдэг 50 их, дээд сургуульд тэнцсэн, тухайн хамран сургах тойрогтоо суралцсан байх, ЭЕШ болон IELTS-ийн өндөр оноо авсан, тухайн сургуулиасаа тодорхой хувийн тэтгэлэг авсан хүүхдүүд сонгогдоод явна
Магистр, доктор:
- Ерөнхий сайдын ахисан түвшний магистр, докторантурын сонголтоор явна.
- Засгийн газар хоорондын тэтгэлэг, зээлүүд үргэлжлээд явна.