П.Сайнзориг: АМНАТ-ын орлогыг орон нутагт нь үлдээх нь зүйтэй
Нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдаж хэлэлцсэн. Хуралдаанаар дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Үүний дараа УИХ-ын гурван гишүүний асуудлаар МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар оролцов.
Улмаар санал хураалт явуулалгүйгээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг дэмжлээ.