Галийн байгууллага 2023 оны эхний улиралд 427 зөрчил илрүүллээ. Үүнээс долоон зөрчил нь хэрэг бүртгэл, дөрөв нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байжээ. Улмаар 380 сая төгрөгийн торгууль оногдуулж, 750 сая төгрөгийн нөхөн татвар төлүүлсэн байна.
Зөрчлийг тодруулбал, 2023 оны гуравдугаар сарын 25-нд Монгол Улсын хилээр адууны өлөн, чулуу нэвтрүүлэхээр завдсан мэдээллийг Хятадын цагдаагийн газраас авчээ.
Зөрчлийг шалгахад, иргэн Бат-Эрдэнэ автомашиныхаа эд ангийг нуувч болгон ашиглаж их хэмжээний буюу 314,9 кг адууны хатаасан өлөн хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.
Мөн иргэн Чулууны автомашинаас 310 кг говийн чулуу, Галхүүгийн автомашинаас 51,2 кг чулуу илрүүлжээ.
Эрээний боомтод бүртгэгдсэн дээрх зөрчлүүд нь чулуу, өлөн зэргийг машины дугуйн дотор болон эд ангид тоноглон нууж хийсэн байсныг рентген төхөөрөмж ашиглан илрүүлсэн байна.