Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын нэгдсэн чуулганаар Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Оюутолгой, Эрдэнэтийн 49 хувийн асуудал АН-аас Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан Х.Баттулга, Ц.Элбэгдорж нартай холбоотой. Энэ хоёрын зуурсан бантанг би цэвэрлэх гэж үйлээ үзэж байна. Шулуухан хэлэхэд Монголд нүүрс, зэс гэдэг хоёр том бүлэглэл бий болчихсон байна. Тэд банкаар дамжуулан бүгдийг худалдан авч, улстөрийг барьцаалах сонирхолтой байна. Шүүхэд нөлөөлж байна. Ордонд биш, эргэн тойрны байшинд шийдвэр гаргадаг болсон байна. Авлигачдын торыг тасалж байж л эрх зүйт төрийн тухай, өрсөлдөөний тухай ярих боломжтой болно" гэлээ.
УИХ-ын чуулган үргэлжилж байна.