Дуучин Ed Sheeran өөрийн амьдралынхаа хамгийн хүнд үеийг олон нийтэд хуваалцлаа. Тодруулбал, 2022 онд түүний найзууд болох SBTV-ийн үүсгэн байгуулагч Жамал Эдуардс болон крикет тоглогч Шэйн Уарн нар нас барсан байна.
Роллинг Стоун сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дуучин эр “Яг л живж байгаа мэт санагдсан. Энэ мэдрэмж насан туршид минь надаас салахгүй мэт л байсан. Би гарч чадахгүй, маш хэцүү байсан” гэж дурджээ. Гэхдээ тэрээр хоёр охины аав тул энэ мэдрэмж хэчнээн хэцүү байсан ч “амиа бодсон” мэт санагдаж байснаа хэллээ. Учир нь сэтгэл гутралд хэт их өртсөн байсан Эд Шийран хэсэг амьдрах хүсэлгүй болчихсон байжээ. Өдгөө 32 настай дуучин эр дараа нь эцэг хүний хувьд цаашид ийм байж болохгүй гэж ойлгосноо ийн хуваалцсан байна. Эдгээр хугацаанд түүний эхнэр дэргэд нь байж, сэтгэл санааны асар том тусламж үзүүлж байсныг тэрээр дурдаж “Англид хүмүүс сэтгэл зүйч дээр очихыг сонин гэж боддог.
"Харин надад яагаад үгүй гэж" хэмээн бодогдсон” гэж сэтгэл гутралтайгаа хэрхэн тэмцсэнээ ч ний нуугүй илэрхийлжээ. Түүний найз Жамал Эдуардсын хувьд Ed Sheeran-ий карьерын эхлэл үед нь хамт байсан бөгөөд түүнийг урлагийн тавцанд авчрахад хамгийн том түлхэц үзүүлсэн гэдэг. Тэрээр өнгөрсөн онд мансуурулах бодис, архи согтууруулах ундааны хэт их хэрэглээнээс болж зүрх нь зогссон юм. Эд Шийран ч мөн 20-иод насандаа мансууруулах бодисонд донтож эхэлснээ хэлсэн ба дахиж ийм зүйл хэзээ ч хэрэглэхгүй, энэ миний найзыг үхэлд хүргэсэн гэжээ.
Эх сурвалж: BBC