Танилц: “Бодь”-ийн оффтейк гэрээг хянах түр хороо байгуулж, сонсгол хийхийг дэмжсэн гишүүд

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ чөлөөлөгдөхөөр УИХ-ын даргад хүсэлт гаргасан. Түүний хүсэлтийг өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжлээ. Түүнийг АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Улмаар өөрөө үүнтэй өрсөж өргөдлөө гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудал УИХ-д орж ирэхээр өмнө амжиж хүсэлтээ гаргасан юм.
Тэрбээр өнөөдрийн хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүйгээ мэдэгдсэн. БНСУ-д ээжийгээ эмчлүүлэх шаардлага үүссэн хэмээн их хурлын даргад гаргасан өргөдөлдөө дурдсан юм.








