“535 тэрбумыг хөрөнгө оруулалтаас, 1.8 их наядыг урсгал зардлаас танана”

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Байгаль орчин, Аялал жуулчлалын яам(БОАЖЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Түүнийг чөлөөлөх саналыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гаргажээ. Улмаар түүний саналыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд, чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Э.Баттулга оны нэгдүгээр сарын 19-ний хуралдаанаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.