Ноцтой осол гарч, долоон хүн нас баржээ
Чингис хаан музей энэ сарын 5-ныг хүртэл бүх хүнд үнэгүй үйлчлэхээр болсон байна. Тус музей өчигдөр “Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмадуудад үнэгүй үйлчилнэ” гэж мэдэгдсэнээр олон нийтийн дунд шүүмжлэл гарсан юм. Тэгвэл тус музей шийдвэрээ өөрчилсөн байна. Ингэснээр өнөө өглөөнөөс эхлэн тус музейд иргэд олноор дугаарлаж эхэлсэн байна.
Музейн нээлттэй өдрүүдийн эхний өдөр 8500 гаруй хүн музей үзэхээс гадна, үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэнг сонирхож боловсролын хөтөлбөрт хамрагдсан талаар Соёлын яамнаас мэдээллээ.