УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, элссэн гэх заалтаар яллагдагчаар татаад байгаа билээ.
Прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2, 20.3 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчаар татаж, Монгол Улсын хилээр гарах, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн юм.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эл саналыг өнөөдөр хэлэлцэн, Т.Аюурсайхан сайдад хилийн хориг тавьж, нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хязгаарлалаа.