Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн Майхан-Овоо-гийн 2 дугаар гудамжинд иргэн Н гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага нэгдүгээр сарын 23-ны өдрийн 11:01 цагт Онцгой байдлын Ерөнхий газарт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Н /47 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ийг нэгдүгээр сарын 25-ны өдрийн 09:48 цагаас мөн өдрийн 18:26 цаг хүртэл тус сумын Олон-Овоо багийн Тарималын-Овоо, Баян-Уул гэдэг газарт 15-20 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр өглөө 10 цагаас эхлүүлээд байна.