Шинэ Зеландын ерөнхий сайдын албыг зургаан жил хашсан Жасинда Ардерн ажлаа хүлээлгэж өгөх тухай гэнэтийн шийдвэрээ өнгөрсөн долоо хоногийн сүүлээр зарласан.
Харин түүнийг орлох хүнээр тус улсын боловсролын сайд Крис Хепкинсийг сонгосон талаар эх сурвалжууд мэдээллээ. Крис Хепкинс эрх баригч Хөдөлмөрийн намын даргын сунгаанд нэр дэвшсэн цорын ганц нэр дэвшигч гэдгийг албаныхан мөн мэдэгдсэн байна. Тодруулбал, "Хөдөлмөрийн намын бүлэг ням гаригийн 13.00 цагт хуралдаж, нэр дэвшүүлэхийг дэмжиж, Крис Хепкинсийг удирдагчаар баталгаажуулна" гэж тус намын албан ёсны хаяг мэдээлжээ.
Жасинда Ардерн хоёрдугаар сарын 7-нд ажлаа хүлээлгэж өгөх ба шинэ ерөнхий сайдыг бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Жасинда Ардерны засгийн газар ковид-19 цар тахлын үед хамгийн амжилттай ажилласан засгийн газар гэж үнэлэгддэг. Харин Крис Хепкинс Жасинда Ардерны танхимын ковид-19-ийн хариу арга хэмжээний сайдаар ажиллаж байжээ.
SOURCE: CNN