Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ардчилсан нам өнөөдөр Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, намын шинэ даргаа сонгох гэж байна. АН-ын даргад УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр, С.Баярцогт, З.Нарантуяа нар албан ёсоор нэр дэвшиж байгаа. Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа З.Нарантуяаг дэмжиж, нэрээ татсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр:
Зургаан жилийн дараа АН-ын дарга болохоор явж байгаа нь миний амбиц биш. Би нэгдлийн төлөө зогсож байна.. Би та нартай хамт ардчиллаа авахын төлөө зогсож байна. Бид маргаашийнхаа сонгуульд шууд нэгдэх ёстой. Улс орноо шударга байлгахын тулд ядаж л нам дотроо шударга байя. Өнөөдөр хэвлэлгүй бол би өрсөлдөгч рүүгээ илүү хатуу үг хэлэх байсан байх гэв.