УИХ-ын төсвийн байнгын хороо төсвийн шинэчлэлийн хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн бариад байна. Төсвийг шинэчилснээр татвар төлөгчдийн мөнгийг үргүй урсгадаг явдлыг багасгана, цэг тавина гэж харж байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бид төсвийн шинэчлэлийн хүрээнд “Төсвийн тогтвортой байдал, төсвийн төлөвлөлт, төсвийн хяналт, хариуцлага, гадаад зээл тусламж, өрийг хязгаарлах бодлого гэсэн дөрвөн чиглэлийн хүрээнд хуулиа өөрчлөх гэж байна. Манай улс жил бүр төсвөө алдагдалтай баталж ирсэн. Тиймээс ирээдүйн өв сангийн хуримтлалыг улсын төсвөөс бодитоор бий болгох, үргүй төсөв баталдаг асуудалд цэг тавих цаг болсон. Шинэ хуулиар тухайн жилийн улсын төсвийг есдүгээр сарын 1-н гэхэд Сангийн яам УИХ-д өргөн барьдаг байх зохицуулалтыг тусгаж байна. Ингэснээр төсвийг ил тод хэлэлцэх хугацаа 75 хоног болж нэмэгдэнэ. Есдүгээр сарын 20 гэхэд төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргана. Улмаар, есдүгээр сарын 25 гэхэд аудит дүгнэлтээ гаргаж, УИХ-д ирүүлнэ.
Энэ оны буюу 2023 оны төсвийг батлахад аудитын байгууллага гуравхан хоногийн дотор дүгнэлтээ гаргасан. Ингэснээр төсвийн орлого зарлага дээр хяналт тавих боломж олгоогүй. Тиймээс төсвийг урт хугацаанд нээлттэй, ил тод байдлаар хэлэлцэх, олон нийт түүнд түүнд хяналт тавих боломжийг бүрдүүлж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.