Дэлхийн хуурай газар, далайн гадаргуу орчмын агаарын дундаж температур ихсэх үзэгдлийг дэлхийн дулаарал гэнэ.
Дэлхийн дулааралтай холбоотой хийгдсэн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар хойд туйлын мөс судлаачдын өмнө нь таамаглаж байснаас илүү хурдан хайлж байгааг харуулжээ. Өмнө нь эрдэмтэд хойд туйлын мөсийг дэлхийн бусад газруудтай харьцуулбал 2–3 дахин хурдан хайлж байна гэж тооцоолж байсан ч шинэ судалгааны өгөгдөл энэ харьцааг дөрөв дахин хурдан байгааг хэлж байна. Хойд туйлын мөсний гуравны нэг нь сүүлийн 50 жилийн дотор хайлж дууссан. Энэ бол маш ноцтой асуудал юм. Хойд туйлын мөс нь зургаан сарын турш нарны гэрлийн чухал хэсгийг буцаан ойлгодог аварга том тольны үүргийг гүйцэтгэдэг. Тэр толь үгүй бол дэлхий улам хурдтай дулаарна гэсэн үг.
Хоёр сая жилийн өмнө дэлхийн дундаж темпратур долоон градусаар хүйтэрч, сүүлчийн мөстлөгийн үе болсон. Хоёр сая жилийн дотор зургаан градусаар дулаарч байхад бид ердөө 150 жилийн дотор нэг градус нэмчихсэн гэсэн үг. Дэлхийн дундаж темпратур одоо байгаагаасаа ганцхан градусаар нэмэгдвэл хүн төрөлхтөн мөхлийн ирмэгт тулах юм. Учир нь экологийн тэнцвэр алдагдаж гамшгийн хэмжээнд хүрнэ гэж үздэг.
2030 онд дундаж темпратурын өсөлт 1.5 градуст хүрэх талаар олон улсын нийгэмлэг, 40 гаруй орны 133 бичээч, 6000 шинжлэх ухааны судалгааг шинжилсний эцэст 750 хуудас бүхий судалгааг бэлтгэжээ. Үүнийгээ 1000 гаруй эрдэмтэнд давхар хянуулсан байна. Үүний үр дүнд бид юу ч хийсэн нэмэргүй. 2030 онд дундаж темпратурын өсөлт 1.5 градуст хүрэх өгөгдөл буй юм.
Тэгвэл дэлхий яагаад ийм хурдан дулаарч буй талаар болон, үүнийг зогсоох ямар арга байгаа талаар МУИС–ийн багш, профессор О.Алтансүх дараах зүйлийг хэллээ.
Тэрбээр, “Сүүлийн 900 жилд дэлхийн агаар мандлын дулаан 150-180 жилийн давтамжтай өөрчлөгдөж байгаа. Ихсэх, багасах энэ үзэгдэл нь 10, 20 градусаар нэмэгдээд байгаа юм биш. Хамгийн ихдээ ердийн темпратураас 3.5–4 градусаар нэмэгдэхийг халалт гэж үздэг. Ердийн темпратур нь тухайн орны байршлаас хамаарна.
Жишээ нь, экваторлуугаа ойрхон орны ердийн темпратур 25 хэм байхад, монголд 15 хэмийг дундаж гэж үзнэ. Энэ ердийн темпратур нэмэгдэхийг хэлэх нь байна. Ийм өөрчлөлтүүд 180 жилийн давтамжтай явагдаж ирсэн. Гэтэл энэ процесс одоогийн байдлаар 40–50 жилийн хугацаанд явагдчихсан байна. Богино хугацаанд эрчтэй явагдаж байгаа нь асуудал. Хүний үйл ажиллагааны нөлөөгөөр зуун дамнаж явагддаг байсан уур амьсгалын өөрчлөлт 30 жилд явагддаг болчихлоо л гэсэн үг. Үйлдвэржилт, эрчим хүчний хэрэглээ, агаарын тээвэр гэх мэт зүйлсийн үйл ажиллагаанаас хамааралтай юм. Задлаад яривал хүний үйл ажиллагаа бүхэлдээ нөлөөлж байгаа. Бидний амьдрал эрчим хүчин дээр тулгуурлаж байна. Хүн ам ихсэх тусам үйлдвэржилт ихэснэ. Хувь хүний зүгээс хийж чадах зүйл нь ердөө эрчим хүчний хэрэглээгээ багасгах. Өөр чадах зүйл байхгүй” гэв.
Эх сурвалж: Gej yu ve