Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сан, тухайн үеийн Эрүүл мэнд,спортын яам хамтран “Агаар-эрүүл мэнд” нэртэй судлагааг 2016 онд хийж байв. Дээрх судалгааны онцлох баримтуудыг хүргэе.
-Монгол Улсад зуухнаас гарах утааны хэмжээг 80 хувиар бууруулахад агаар дахь PM2.5-ын агууламж 48 хувиар буурч, жилдээ 66 сая ам.долларын эрүүл мэндийн зардлыг хэмнэх боломжтой.
-2012 оны судлагаагаар, агаарын бохирдлоор дэлхийд 3.7 сая хүн нас барсны 88 хувь нь бага болон дунд орлоготой улсын иргэд байжээ.
-2013 онд Олон улсын хавдрын агентлагаас агаарын бохирдол хавдар үүсгэдгийг тогтоосон.
-Цэвэр түлш, байгалийн хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч зэргийг нэвтрүүлэх боломжийг бодлогын болон хөрөнгө оруулалтын түвшинд дэмжих нь хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах түлхүүр хүчин зүйл гэж ДЭМБ-аас тодорхойлсон.
-Агаарын бохирдлыг бууруулснаар амьсгал, зүрх судас, уушгины хавдрыг бууруулах бүрэн боломжтой.
-Дэлхийн 1028 отод хийсэн том ширхэг тоосонцрын түвшинг тодорхойлох судлагаагаар Улаанбаатар хамгийн өндөр тоосонцортой орны тоонд багтав.
-Агаарын түгээмэл бохирдуулагч буюу том, нарийн ширхэгт тоосонцор, азот, хүхэр, нүүрстөрөгчийн нэгдлүүд хүний биед дан, хавсарсан байдлаар хурц, архаг өвчлөл үүсгэдгийг судлагаагаар тогтоов.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрүүд:
80 хувь: 184.000 гэр хорооллын өрх, 3200 орчим нам даралтын усан халаалтын зуух
10 хувь: Дөрвөн том цахилгаан станц
6 хувь: 300.000 орчим авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа, тоос
4 хувь: Хог, шороо, хөрсний бохирдол.
-10.000 хүн тутамд ногдох амьсгалын замын өвчлөл Улаанбаатар хотод 2005 онд 829 байсан бол 2014 онд 1579 болж, өсчээ.
-10.000 хүн тутамд ногдох зүрх судасны өвчлөл Улаанбаатарт 2005 онд 511 байсан бол 2014 онд 954 болжээ.
-Гадаад орчны агаар дахь PM2,5-ын хэмжээ 10 мкг/m3-ээр нэмэгдэхэд зүрс судасны өвчлөлийн улмаас эмнэлэгт хэвтэх тохиолдол 0.8 хувиар нэмэгддэг.
-Олон салбарыг нэгдсэн зохион байгуулалттай цогц арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж чадвал дараагийн 10 жилд агаарын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг 25 хувиар бууруулах боломжтой.
-PM2.5-ийн агууламжийг 200 мкг/m3-аар бууруулахад хүйтний улиралд амьсгал, зүрх судасны нас баралтыг 28 хувиар бууруулах боломжтой.
-Монгол Улсад зуухнаас гарах утааны хэмжээг 80 хувиар бууруулахад агаар дахь PM2.5-ын агууламж 48 хувиар буурч, жилдээ 66 сая ам.долларын эрүүл мэндийн зардлыг хэмнэх боломжтой.
Улаанбаатар хотын иргэдэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө:
-Амьсгалын замын өвчлөл-52,9 хувь /Цаг уурын хүчин зүйлстэй хавсран/
-Хүүхдийн амьсгалын замын өвчлөл-24.1 хувь
-Зүрх судасны эмгэг-20 хувь
-Нас баралт-9.2 хувь
-Уушги, зүрх хавсарсан өвчний шалтгаант нас баралт-28.8 хувь
-Уушгины хавдар-39,9 хувь
-Хүн амьдралынхаа 90 гаруй хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг.
Дотоод орчинд агаарын бохирдол үүсгэдэг эх үүсвэрүүд:
-Гэрт ил гал түлэх
-Биологийн гаралтай бохирдуулагчид
-Тамхины утаа
-Барилгын материал, тавилга
-Агааржуулалт хангалтгүй байдал.