Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын гишүүн С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар томилох тухай албан бус мэдээлэл бий. Түүнээс энэ талаар тодруулахад “Би мэргэжлийн хүн биш. Гэхдээ сайд бол улстөрийн албан тушаал. Сайн менежерийн л хийх ажил. Би бодож үзнэ. Ерөнхий сайд ямар хүмүүсээс танхимаа бүрдүүлэх вэ гэдгээ өөрөө л шийддэг. “Сайд болъё” гээд гүйгээд байгаа юм алга. Анх санал тавихад нь “Наад салбар чинь нарийн мэргэжлийн салбар шүү дээ” гэж өөрт нь хэлсэн. Ингээд би “Зарим хүнтэй зөвлөлдъе. Эргээд танд хариу хэлье гээд л гарсан. Ерөнхий сайдтай эргэж уулзаж чадаагүй байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.