Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд БНХАУ-аас 2023 оны нэгдүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус оруулж ирнэ гэж мэдээлж байсан.
НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Шинээр оруулж ирэх автобусны үйлдвэрлэлийн гүйцэтгэл 80 хувьтай байна. 2023 оны нэгдүгээр сарын 10 гэхэд 100 автобусыг Улаанбаатар хотод хүлээн авахаар гүйцэтгэгч талтай тохирсон. Хил дээр асуудал үүсэхгүй бол хугацаандаа амжина. Үлдэгдэл 124 автобус 2 сардаа багтаж орж ирнэ” гэлээ.