Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын Ерөнхий прокурорын газраас нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой статистик мэдээллийг өглөө.
- Прокурорын хяналтад 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 36 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл шалгагдсан.
- Хүлээн авч шалгасан байгууллагаар нь авч үзвэл Авлигатай тэмцэх газар 32 гомдол, мэдээлэл буюу 88.9 хувьд, Эрүүгийн цагдаагийн алба 4 гомдол, мэдээлэл буюу 11.1 хувьд нь тус тус мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
- Нүүрстэй холбоотой гэмт хэргийн талаарх нийт гомдол, мэдээллийн 5 буюу 13.9 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 31 буюу 86.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж тус тус шийдвэрлэсэн байна.
- Өнгөрсөн хугацаанд нийт 32 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 16 хэрэгт 72 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 8 хэргийг хааж шийдвэрлэжээ.
- Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдийг шалгаж шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Цагдаа, Тагнуулын байгууллагын мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнаас бүрдсэн хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.
- Энэ сарын 19-ний өдрийн байдлаар нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 38 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 21 нь хэрэг бүртгэлтийн, 17 нь мөрдөн байцаалтын хэрэг байна.
- Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 38 хэргээс 2013 оны 2, 2015 оны 1, 2017 оны 2, 2018 оны 6, 2019 оны 1, 2020 оны 6, 2021 оны 6, 2022 оны 14 хэрэг байна.
- Хэрэг бүртгэлтэд нийт 21 хэрэг шалгагдаж байгаа ба мөрдөн байцаалтын 17 хэрэгт нийт 76 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
- Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд хойшлуулшгүйгээр 15 хүнийг баривчилсан бөгөөд яллагдагчаар татагдан шалгагдаж буй 76 хүний 73-т хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.
- Үүнийг төрлөөр нь авч үзвэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 10, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 22, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 38, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 3 яллагдагч тус тус байна.
- Мөрдөн байцаалт явуулсан нийт 17 хэргээс 23 хүнд холбогдох 4 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, одоо 53 хүнд холбогдох 13 хэргийг шалгаж байна.
- Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд 83 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 12 прокурор хяналт тавин ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид өнгөрсөн хугацаанд нийт 2871 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 139 үзлэг, 71 нэгжлэгийн ажиллагаа явуулж, 65549 хуудас цаасан суурьт баримтыг хураан авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор нийт 118 зөвшөөрөл олгосон байна.