Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
“Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг зарла” хэмээн иргэд төв талбайд тайван жагссаар байна. Жагсагчид Сүхбаатарын талбайд гэр барихаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүсэлт тавьсан ч татгалзсан хариу авсан юм. Улмаар өчигдөр цахим орчинд эсэргүүцлийн давлагаа өрнөж “Жагсагчдыг үгээ хэлэх боломж олго. Дарга нар жагсах болохоороо гэр барьдаг. Энгийн иргэд үгээ хэлэхээр гэр барьж болдоггүй юм уу?” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм. Үүнтэй холбогдуулан НЭМГ-ын эмч нар суулт зарлаж байгаа иргэдэд үзлэг хийж, талбайн урд хэсэгт дулаан автобус байрлуулжээ. Мөн өнөөдөр гэр барих асуудлыг шийдвэрлэж өгнө хэмээн албаныхан мэдэгдээд байна.