Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс орон даяар өрнөж буй “хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдөр Орхон аймагт боллоо.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга С.Батжаргал, ИТХ-ын дарга Д.Мөнхбат, МУ-ын Ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх бөгөөд хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга Ч.Даваабаяр, аймгийн ХБТХОХ-ийн дарга С.Даваадорж болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Мөн
- ХХАААҮЯ-ны хүнс үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн “Монгол улсын хүнсний хангамж цаашид авах арга хэмжээ” сэдвээр
- Эдийн Засаг хөгжлийн яамны Бүс нутаг аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр- “Хүнсний хангамж нийлүүлэлтийн тогтолцоо” сэдвээр
- ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Амаржаргал – “УИХ-ын 36-р тогтоолын хэрэгжилт ба ЕТГ-ын хүнсний төсөл хөтөлбөрийн албаны хийж хэрэгжүүлж буй ажил” сэдвээр
- Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын сангийн газрын дарга А.Амаржаргал – “Зээлийн батлан даалтын сангийн бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга” сэдвээр
- Аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий – “Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймагт хийх ажлын төлөвлөгөө” сэдвээр тус тус итлгэл танилцууллаа.
Үйл ажиллагаанд аймгийн малчид тариаланчид, орон нутгийн хүнс үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл хоршоо холбоод бүхий нийт 350 гаруй иргэн ААН хамрагдаж мэдээлэл солилцож арга хэмжээний төгсгөлд хэлэлцүүлэг өрнүүллээ.