Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн “Хараадай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 95 км-т, сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ өчигдөр /2022.11.27/ өдрийн 04:00 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 1 өрхийн 350 бог мал хорогдсон байна.
Энэ тухай дуудлага мэдээллийг мөн өдрийн 11:10 цагт аймгийн ОБГ хүлээн авсан ба тус сумын харьяат, малчин А-ын 1500 бог мал цасан шуурганд уруудсанаас 1150 бог малыг эсэн мэнд олж, 350 бог мал хорогдсон тухай мэдээллийг тухайн малчин нь аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.