Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-өөр төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов нарт өнөөдөр олголоо. Хэн, хэн "Чингис хаан" одонгоор шагнуулаад буйг сонирхуулъя.
- 2005 он: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
- 2006 он: Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
- 2009 он: Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
- 2010 он: Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
- 2011 он: Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
- 2012 он: УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
- 2013 он: Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
- 2014 он: Нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
- 2015 он: Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
- 2016 он: Гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
- 2017 он: Гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
- 2019 он: Хүннү рок урсгалаар тоглодог “Хү” хамтлаг
- 2021 он: Монголын анхны сансрын нисгэгч, Монгол Улсын баатар, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
- 2021 он: Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн
- 2022 он: Монголч эрдэмтэн Жак Уэтерфорд, доктор, профессор, академич Д.Доржготов.