Сүүлийн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар хоорондоо түнжин муудсан, МАН дотроо хагаралдсан гэх мэдээлэл цацагдаад буй. Д.Амарбаясгалан дараагийн Ерөнхий сайд болох нь гэх мэдээлэл ч мөн цацагдаад буй.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ерөнхий сайдыг харлуулах, бодлого, үйл ажиллагаанд нь саад учруулах зорилгоор ташаа мэдээлэл хэвлэл мэдээллээр зохион байгуулалттай цацагдаж байна. Энэ бол дотроо учраа олохгүй, эрх мэдэлдээ улайрсан АН-ын зарим нөхдийн хийж буй ажил.
Бид албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, нэг нь Ерөнхий сайдаас бууж, нөгөө нь Ерөнхий сайд болохын төлөө явах тийм үеийн төлөөлөл биш. МАН эв нэгдлээрээ бусад аль ч намд үлгэр жишээ болсоор ирсэн. Эрх мэдлийн төлөө тэмцэлдэх ямар ч шалтгаан Ерөнхий сайд бид хоёрт байхгүй.
уудад үлгэр жишээ болохоор нэгдэлтэй нам. Манай намын дарга Л.Оюун-Эрдэнэ, бид хоёрт эрх мэдлийн төлөө тэмцэлдэх ямар ч учир шалтгаан, шаардлага байхгүй" гэлээ.