Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орхоны хөндийд Хархорин хот байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжсэн байна. Энэ тухай Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай улс нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Бид Улаанбаатарын төвлөрлийг сааруулахаар Хөшигийн хөндий дэх шинэ хотын төсөл, Өмнийн говийн сумдыг хот болгох, Дархан, Эрдэнэтийг өргөжүүлэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. Харин өнөөдөр Орхоны хөндийд хот барих асуудлыг Засгийн газраар хэлэлцэж дэмжлээ. Ингэснээр тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар болж байна. УИХ тогтоолын төслийг баталсны дараа ТЭЗҮ боловсруулах, байршлыг тогтоох зэрэг ажлуудыг хийнэ” гэлээ.