Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км-т орших Орхон голын гүүрэн дээрээс “Приус-20” суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живжээ.
Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын газар энэ сарын 11-ний 08:13 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн аравдугаар сарын 25-ны 08:00 цагаас 19:30 цаг хүртэл 31 настай, эрэгтэй-г эрэн хайх ажиллагааг явуулж, анх осолдсон газраас хойд зүгт Тавтын застав гэдэг газар хүртэл 40 км-т нэг удаа, мөн осолдсон газраас хойд зүгт Нарсан сүүл хэмээх газар хүртэл 18 км-т хоёр удаа, нийт 76 км-т завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Өнөөдөр 08:00 цагт эрлийг дахин эхлүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.