Б.Мэндсайхан Шарын гол ХК-ны гүйцэтгэх захирал:
Шарын голын уурхай бол Монгол улсын эрчим хүчний нүүрсний 12 хувийг дангаараа хангадаг хойд бүсийн цорын ганц эрчим хүчний уурхай. Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станц, Дарханы дулааны станц, Хөтөл зэрэг жижиг газрууд нийлээд жилдээ 1сая 400 мянга тн эрчим хүч гаргадаг.
Манай уурхай өнөөдрийн байдлаар 550-600 ажилчинтай ажиллаж байна.
Хүндрэлтэй асуудал юу байна гэхээр найман сарын 20-ноос есдүгээр 20-ныг хүртэл тэг зогсолт хийсэн. Тэг зогсолт хийсэн шалтгаан нь түлшний үнээ төлж чадаагүйгээс түлшгүй байдалд хүрсэн.
2020 онд эрчим хүчний гүйцэтгэх хорооноос эрчим хүчний үнийг 44500 төгрөгөөр тогтоосон байдаг.
• Тухайн үед ДТ-1600 төгрөг
• 7, 8 дугаар сард ДТ-4000 төгрөгтэй болсон
• Одоогийн байдлаар 3800 орчим төгрөг байна.
Хоногт манай уурхай 23000 литр түлш өдөрт хэрэглэдэг. Тухайн үеийн тогтоосон 1600 төгрөгийн үнийг өнөөдрийн үнэтэй харьцуулбал хоногт 60 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Энэ нь сардаа 1.8 тэрбум гэсэн үг.
Энэ алдагдлаас шалтгаалан цалингаа ч нэмж чадахгүй байдалд хүрээд байна.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү