УБТЗ-тай холбоотой асуудлаар “Сауд гэйт” ХХК-иас мэдээллээ.
Тус компани нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд вагоноор ирсэн нүүрсийг автомашинд шилжүүлэн ачдаг ачааны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулдаг байна.
“Сауд гэйт” ХХК-ийн захирал Б.Батболд “УБТЗ талбайн тарифын үнэлгээг үндэслэлгүй өсгөж байна.
Өнгөрсөн хоёр жил цар тахал болж, түүний өмнөх жилд бүтээн байгуулалт гээд гурван жил алдлаа. Бидэнд тарифын өссөн үнээсээ тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлээд, дахиад гурван жилийн хугацаа олгооч гэж Улаанбаатар төмөр замаас хүсэж байна. Бид энэ хугацаанд үйл ажиллагааныхаа алдагдлыг нөхнө. Хөрөнгө оруулалтдаа 2.3 тэрбум, үйл ажиллагаандаа 1.7 тэрбум төгрөг. Нийт 4 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.
Энэ алдагдсан боломж олгооч, тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлээч гэж хүсэж байна.
Түрээсийн үнэ 14 мянган хувь нэмэгдэж, сарын 798 сая төгрөг болсон. Одоо хөнгөлөлт үзүүлээд сард 220 орчим сая төгрөгийн түрээс төл гэсэн. Анх талбайн түрээс нь 5.7 сая төгрөг төлдөг байсан. Бид сар бүр 798 сая төгрөгийн түрээс төлөөд энд үйл ажиллагаа явуулж чадахгүй.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.