Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.10.10/ хуралдаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас санал оруулж ирээд байна. Тэтгэвэртээ гарсан буюу 55,60 нас хүрсэн ч төрийн албанд ажиллаж, давхар тэтгэврээ авч буй хүмүүс бий. Тэтгэвэртээ гарсан бол ажлаасаа чөлөөлөгдөх нь зарчмын хувьд зөв байх ёстой. УИХ дахь МАН-ын бүлэг энэ зарчим дээр санал нэгдэж байна” гэлээ.