Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Улаанбаатар хотод явган хүний зам дээр ОХУ-ын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож буй зураг цахим ертөнцөд нийтлэгдсэн. Тээврийн цагдаагийн албанаас уг зөрчилд хариуцлага тооцжээ.
Тодруулбал явган хүний зам дээр зогссон ОХУ-ын дугаартай машины жолоочийг 20,000 төгрөгөөр торгосон байна.
“Гадаад улсын тээврийн хэрэгсэл зөрчил гаргасан тохиолдолд Монгол Улсад мөрдөгдөж буй дүрэм, журам хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Зөрчлийн тухай хуулийн 35.2 дугаар зүйлд явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасны дагуу хариуцлага тооцсон" гэж ТЦА-наас тодотгов.