Өнөөдөр буюу /2022.10.04/ Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар Стандарт хэмжилзүйн газарт ажиллаж байна.
Энэ үеэр стандартыг ойлгомжтой, үнэгүй болгох шаардлагатайг Шадар сайд С.Амарсайхан онцолсон. Мөн Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан стандартыг бүх шатанд мөрдөхгүй байгааг шүүмжилсэн юм.
Тэрбээр "Стандарт гэдэг нь улс орны хөгжлийн гол шалгуур, Үндэсний аюулгүй байдлын нэгэн баталгаа, Хүн амын амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь юм" .Нийгмийн харилцаанд хамгийн их тулгамдаж байгаа бэрхшээл нь Улаанбаатар хотын авто замын түгжрэл" гэлээ.
Түгжрэлийн шалтгааныг хүн бүр автомашины хэрэглээг хэтрүүлсэн байна, олон зуун мянган машин замдаа багталцахгүй гэх зэргээр олон янзаар ярьж байна. Нийтийн тээвэр нэмэгдсэнээр түгжрэл буурна гэж дүгнэж байгаа. Улаанбаатар хотын өдөр тутмын амьдралын хэрэгцээнд унадаг дугуйгаар ажлаа амжуулах хэрэгтэй гэх мэтээр их зүйл ярьж буй ч биелүүлэхгүй байгаа нь энэ бүгдийг хэрэгжүүлэх стандартыг төр засгийн зүгээс хийж өгч чадаагүй гэдгийг илтгэж байна.
Гэрээсээ унадаг дугуйтай гараад таван километр явахад иргэнд тулгамдаж буй бэрхшээлийг стандартын дагуу шийдэж өгөөгүй байна гэсэн үг.
Эрүүл, аюулгүй орчинд амьдруулах Үндсэн хуулийнхаа зорилгыг хангаж байна уу гэвэл үгүй.
Түүнчлэн тэрбээр "Монголчууд бүх түвшиндээ стандартаа мөрдөхгүй байна. Маш олон жил монголчууд хямд үнийн стандартыг л мөрдөж ирлээ. Энэ нь Монголын стандартаас ч дор" байгааг мөн онцолж мэдэгдлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү