Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2022.10.04/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
- Нийгмийн бодлогын байнгын хороо 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар”-д танхим
- “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн” Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан”-ын танхимд
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох
- Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээлэл сонсох
- Хянан шалгах түр хороо /Хүний эмийн чанарын асуудлаарх/ 11.30 цагаас “Үндсэн хууль” –ийн танхимд
- “Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал”-ын талаар Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын мэдээлэл сонсох
- Эдийн засгийн байнгын хороо 14.00 “Их Эзэн Чингис хаан”
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/
- "Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/