Говь-Алтай аймгийн Цээл суманд Алтайн хойлог шувуу агнаж, улмаар Улаанбаатар хот руу тээвэрлэн, Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт бусдад худалдахыг завдсан иргэн И-ийг илрүүлж, баривчлав. Улмаар түүнийг гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч иргэн И-д Эрүүгийн хуульд заасан “хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Говь- Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.
Түүнчлэн Амьтны тухай хуульд зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасны дагуу түүний Алтайн хойлог шувууг агнасны улмаас байгаль- экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн байна.
Шүүхийн шийдвэрийг ЭНД дарж үзнэ үү.