Энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэх төлөвтэй байна.
Тодруулбал, энэ сарын 17-22-ны өдрүүдэд ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын зарим газар, баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхины хувьд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температурын хувьд шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байна.
Улаанбаатар хот орчимд үүлэрхэг шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.
Есдүгээр сарын 18-наас есдүгээр сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна.