Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүргийг ХНХ-ын сайд Д.Сарангэрэлд өгчээ.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар мэдээллээ. Тэрбээр, "НДЕГ-ын дарга Д.Зоригт албан өрөөндөө мөрийтэй тоглож байсан гэх мэдээллийг нягталж, шалгах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатарт өгсөн" гэв.
Харин ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “НДЕГ-ын дарга албан өрөөндөө мөрийтэй тоглоогүй гэж надад өөрөө хэлсэн. Засгийн газрын хуралдаанаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй. Иргэний өгсөн мэдээллийг шалгана, үнэн мөнийг тогтоолгоно. Би энэ мэдээллийг авангуутаа Д.Зоригт даргыг дуудан уулзсан” гэсэн юм.