Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Мэргэжлийн дугуйн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-25-нд Австрали улсад болно. Тус тэмцээнд оролцох хоёр эрхийг монгол тамирчид өвөртөллөө.
Тодруулбал, дугуйчин С.Жамбалжамц Туркийн хоёр цуврал тэмцээнд түрүүлж, ДАШТ-д өрсөлдөх хоёр эрх эх орондоо авч ирлээ.
Ингэснээр Монголын дугуйчид мэргэжлийн дугуйн төрлөөр дэлхийн шилдгүүдтэй анх удаа хоёулаа өрсөлдөхөөр болов.
Сонирхуулахад, Мэргэжлийн дугуйн ДАШТ-д 2016 онд Б.Мягмарсүрэн, 2021 онд С.Жамбалжамц нар өрсөлдөж байв.