Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Дасгалжуулалтын академи”-ийн үүсгэн байгуулагч, бизнесийн дасгалжуулагч Б.Мөнгөнтуяаг “Бизнес өрөг “нэвтрүүлгийн зочноор оролцлоо. Түүний ярилцлагын онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- Аав минь өөд болох үе миний амьдралын эргэлтийн цэг байсан. Аавынхаа өнгөрснийг бодоод үзэхээр насаараа хичээж зүтгэсэн ч амьдрал нь нэг л болохгүй ахиц дэвшихгүй, нэг цэгтээ байсаар хорвоог орхисон. Энэ бүхнийг хараад амьдралаа өөрчлөн, гадаад явахаар шийдсэн.
- Бэрхшээлийг шийдэх, боломжийг хайх зорилгоор Монголоос анх гарч байсан. Гэхдээ харийн газар очоод гадаадад өндөр боловсрол олж авсан ч энэ нь шууд амжилтад хүрнэ гэсэн үг биш гэдгийг ойлгосон.
- Хүний газарт очоод надад өөр туслах хүн байхгүй гэж бодох цагт миний дотоод хүч гарч эхэлсэн. Тэр хөдөлмөрийнхөө ачаар ажил хийж сурсан. Олсон мөнгөө хэрхэн өсгөх аргаа ч мөн олж эхэлсэн.
- Анхны хөрөнгө оруулалтаа өөрийн тархиндаа хийсэн. Хувийн дасгалжуулагчийн ачаар “Орчин намайг ийм хүнд байдалд оруулсан” гэх баригдмал сэтгэхүйгээсээ гарч чадсан.
- Амьдралын дасгалжуулагч анх удаа авахад “Монгол хүн” гэсэн “эго”-ноос салж өгөхгүй байсан. Эргээд харахаар хүмүүсээс дутуу биш мөртлөө өөрийгөө бусадтай харьцуулаад “Би хүмүүсээс өөр”, “Би бусдаас дутуу” гэх зэрэг энэ мэтийн үзлийг гээж эхлэхэд өөрийгөө өөрөөр харж эхлэхэд тусалсан.
- Амьдралын дасгалжуулагч гэдэг нь хүний чадавхыг тэлж өгдөг. Миний хувьд хувь хүний нуугдсан чадварыг гаргахыг илүүд үздэг.
- Ядуурлаас гарахын тулд боломжийг хүмүүст эхлээд танилцуулдаг. Ядуу гэдэг ойлголт нь “Би ядуу” гэсэн сэтгэлгээнээс эхэлж байна. Ядуу сэтгэлгээтэй хүн мөнгөтэй болсон ч сэтгэл нь ханадаггүй. Түүнийг бид өөрчилж чадна. Түүнээс биш мөнгөний тухай яриа биш юм.
- Дэлхий хангалттай их нөөц боломжоор дүүрэн байна. Тиймээс хувь хүнд тохирох хэв маягаар гар дээр нь боломжийг өгөх нь чухал.
- “Би дуртайдаа энэ ажлыг хийж байна уу, Мөнгөний төлөө хийж байна уу” гэж хүмүүс өөрөөсөө асуух хэрэгтэй.
- Цаггүй, завгүй гэдэг хийсвэр ойлголт. Тэр хүн өөрийгөө цаггүй, завгүй гэж бодож байвал өөртөө юу ч зориулдаггүй, өөрийгөө хайрладаггүй гэсэн үг. Өөрийн хийж байгаа ажлаа нухацтай бодох ч завгүй “шуурганд явж байна” гэсэн үг.
- Сонголтууд жижиг байх тусам холыг харахаа больдог.
- Өөрийгөө хохироох шийдвэр гаргаж байгаагаа мэдэхгүй, унтаа байдалтай явах нь хүнийг ихээр стрессдүүлдэг. Унтаа яваа хүн “Би завгүй, мөнгөгүй, боломжгүй” гэж хэлдэг.
- Урам зориг авна гэдэг сэтгэл хөдлөх үйл явц. Харин түүнийг тогтоон барина, хувь хүний чадвар болгоно гэдэг нь ондоо ойлголт.
- Дасгалжуулагчтай ажиллах үедээ хүн харахгүй байгаа зүйлээ хардаг. Түүнээс урам зориг авахдаа биш.
- Чаддаг зүйлээ үнэхээр чаддаг гэдгээ өөртөө нотлох хэрэгтэй. Бахархах, цээжээ балбах хэмжээний брэндийг өөрсдөө бий болгох нь чухал.
- Хүн болгон амжилтыг өөр өөрөөр тодорхойлж байна. Амжилтыг тухайн хүн дээр тулгуурлан өөрийнхөө амжилтыг тодорхойлсноос авхуулаад түүндээ хүрэхэд нь өөрт нь амархан байх загваруудыг гаргаж ирэхэд нь тусалж ажилладаг.
- Чадвар эзэмшинэ гэдэг нь туршлагын процесс юм.
- Хүмүүс өөрт ашиггүй зүйлсэд энергиэ зарцуулан, өөрийгөө хохироох муу дадалтай болсон байдаг. Энэ нь төрөхөөс бий болсон дадал биш. Нийгмийн төлөвшлөөс бий болдог. Өөрөөсөө асуулт асуугаад хариулж байгаа хариулт бүрээ өөртөө зориулдаг байх хэрэгтэй. Энэ нь ашиг сонирхлын асуудал биш. Өөрийгөө хайрлах ухаан юм.
- Нийгмийн тогтсон хэв маягаас салахад маш их зориг шаардана.
- Жинхнээсээ өөртөө зориулан цагаа зарцуулах хэрэгтэй. Бидний хувийн орон зай бусдын эрэлт, хэрэгцээгээр дүүрэн байна.
- Өөрийнхөө төлөө өөрийгөө дайчлах энэ процесс цоо шинэ ертөнцөд орох хаалга байдаг.
Нэвтрүүлгийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.