Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг томилсон. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Д.Сарангэрэлийн хөрөнгө, орлогын мэдүүлэг:
Жилийн орлого: 39 сая
Гэр бүлийн гишүүдийн орлого: 3,1 тэрбум
500 саяар үнэлэгдэх орон сууцтай
60 сая төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй
16 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай
500 сая төгрөгийн хадгаламжтай
Гэгээн Концепт ХХК, Брават Монголиа ХХК, Гэгээн далай ХХК, Гэгээн секюритиз ХХК, Концепт сити ХХК, Стимо ХХК-иудад тус тус хувьцаа эзэмшдэг.
Түүний жилийн орлого нь сүүлийн 5 жил дараалан өсссөн байна. Жилийн орлого нь 2017 онд 20 сая, 2018 онд 27 сая, 2019 онд 30 сая, 2020 онд 34 сая, 2020 онд 39 сая төгрөг болж нэмэгджээ.
Гэр бүлийн гишүүдийнх нь орлого 2020 онд 1,3 тэрбум төгрөг байсан бол 2021 онд 3,1 тэрбум болж огцом өссөн нь ч анхаарал татна.