Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
"Эрх баригч намын гишүүд албан тушаалын төлөө Үндсэн хуульд гар хүрч, байж боломгүй ухралт хийж байна" хэмээн судлаачид ярьж байна. Бид ҮХНӨ-тэй холбогдуулан иргэдийн байр суурийг тодрууллаа. Мөн УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудалд ямар байр суурьтай байгааг хүргэе.
ИРГЭД
- Гишүүд “давхар дээлтэй” болох боломж бүрдсэн. Харин Засгийн газар бүрэлдэхүүнээ байгуулахдаа хэдэн “давхар дээлтэн”-тэй байх асуудлыг оновчтой шийдэх биз.
- Энэ шийдвэрийг эсэргүүцэж байна. Үндсэн хуулиа тэгж хамаагүй өөрчлөөд, олонхийн саналаар давуу эрх эдэлж, ард түмнийг хохироож, хуулиа зөрчиж болохгүй. Энэ бол ухралт.
- Дээшээ гарсан улс төрчид улам л буруу тийш мушгина. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ямар ч хэрэггүй. Одоогийн 76 нь юмаа хийж чадахгүй байхад дээрээс нь нэмэх шаардлагагүй.
- Албан тушаалын төлөө, сайдын суудал горьдож, дан дээл, давхар дээлийн асуудлыг хөндөж байна. Гишүүдийн тоог 99-100 болговол болох л юм. Гэхдээ төсвөөс гаргах мөнгө, зардал ихэснэ гэж бодож байна.
- Ард түмний төлөөлөл гээд сонгоод гаргасан их хурал маань шийдвэрээ гаргаж байгаа болохоор үгүйсгэх аргагүй. Нэгэнтээ сонгосон сонголт. Харин 76-гаас олон гишүүнтэй байхыг үнэндээ зөвшөөрмөөргүй байна. Тэжээврүүдийн тоо нэмэгдэнэ гэдэг нийгэм эдийн засагтаа ч тэр, парламентэд ч тэр сайн юм болохгүй.
- Өөрсдийнхөө талд л хууль батална. Бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хуулийг үндсэн хууль гэж үзнэ биз дээ. Хэсэг бүлэг хүний хуулийг үндсэн гэж тооцох нь асуудал. Монголчууд угаасаа цөөхүүлээ байж гишүүд нэмж яадаг юм бэ" гэж ярьцгаалаа.