Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг товлон зарлалаа. УИХ-ын чуулган энэ сарын 22-нд буюу ирэх даваа гаргийн 10.00 цагт эхэлж, 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэнэ.
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл сонсоно. Өөрөөр хэлбэл, гадаад улс төр, геополитик, Үндэсний аюулгүй байдлын асуудлаар хаалттай сонсгол явуулахаар төлөвлөжээ.
- ҮХЦ-ийн 2022 оны хоёрдугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэнэ.
- Цаг үеийн асуудлаар хэлэлцэхээр болсон байна.