Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Булган аймгийн Булган сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт үхрийн арьс товруутах өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Малын гоц халдварт өвчинтэй холбогдуулан Булган аймгийн Засаг Б.Ариун-Эрдэнэ энэ сарын 5-нд захирамж гаргажээ.
Уг захирамжид:
- Дорнод, Хэнтий, Баян-Өлгий, Ховд, Увс, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Төв, Өвөрхангай аймгуудаас мал, амьтны отор нүүдэл хийх, бусад шалтгаанаар мал, амьтны шилжилтийг энэ сарын 15 наас ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл хоригложээ.
- Мал амьтны гоц халдварт өвчингүй тайван бүс нутгаас шилжилт хийхдээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулах
- Үхэр сүрэг бүхий малчин өрхүүдэд мал амьтны мэдээ мэдээлэл, зөвлөгөө зөвлөмж хүргэж ажиллахаар шийдвэрлэсэн байна.