Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
"И-Монголиа" системээс олгох төрийн үйлчилгээний тоог шат дараатай нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа талаар мэдээллээ. БШУ-ы сайд, Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан "Энэ онд төрийн 1200 үйлчилгээг И-Монголиа системээс авах боломжтой болно. Жишээ нь, уул уурхайн лицензыг цахимаар олгох таатай нөхцөл бүрдээд байна. Ингэснээр авлига, хүнд суртал арилж, үргүй зардал буурна гэж харж байна. Өнгөрсөн хугацаанд "гаарч" ирсэн лицензын наймааг зогсоох эхлэл нь цахим шилжилт юм" гэж мэдэгдлээ.