Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав, наадамд дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч буй талаар мэдээллээ.
М.Магалжав "Үндэсний их баяр наадмын тухай хуульд долоодугаар сарын 12-нд дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаар заасан. Энэ хууль журмынхаа дагуу дөрөв давсан бөхчүүдээс шинжилгээ авсан. Биеийн тамир, спортын улсын хороо, Олимпын хороо, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтран ажиллаж бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. Допингийн эсрэг үндэсний байгууллага шинжилгээгээ Солонгост байдаг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан. Хариу нь тодорхой хугацааны дараа ирнэ. Лабораторийн ачааллаас болоод ирэх хугацаа нь хэлбэлздэг. Азийн орнуудад ковидын тархалт буураагүй байгаа учраас лаборатори нь ачаалалтай байгаа" гэв.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улсын баяр наадамд дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсон. Шинэ хуулиас өмнө тав давсан бөхчүүдийг тус шинжилгээнд хамруулдаг байсан юм.