Сурталчилгаа
“И-Монгол” академийн баг 2022 оны 06 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Увс аймагт ажиллалаа. Энэ үеэр Увс аймгийн нутгийн захиргааны 12 байгууллагын 51 үйлчилгээг цахимжуулж, нутгийн ард иргэдэд заавар, зөвлөгөө, мэдээлэл өгөх “e-mongolia” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.
Түүнчлэн тус аймгийн нутгийн захиргааны байгууллагуудыг дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-д холбох, системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар заавар, зөвлөмж өгөх, цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг тус тус зохион байгууллаа.
Увс аймгийн цахимжсан үйлчилгээнүүдийг дурдвал:
- Увс аймгийн Авто Тээврийн төв – 3 үйлчилгээ
- Увс аймаг дахь цагдаагийн газар – 1 үйлчилгээ
- Увс аймгийн Байгаль Орчин Аялал жуулчлалын газар – 9 үйлчилгээ
- Увс аймгийн Онцгой байдлын газар – 1 үйлчилгээ
- Увс аймгийн Засаг даргын Тамгын газар – 8 үйлчилгээ
- Чандмань Увс ХХК – 4 үйлчилгээ
- Газрын Харилцаа, барилга, Хот Байгууллалтын газар – 8 үйлчилгээ
- Увс аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ
- Улаангом сумын ЗДТГ – 1 үйлчилгээ
- Увс аймгийн Хүнс хөдөө АА газар – 5 үйлчилгээ
- Увс аймгийн цахилгаан түгээх сүлжээ ХХК – 2 үйлчилгээ
- Увс аймгийн музей – 1 үйлчилгээ
Ингэснээр нийт 20 аймгийн нутгийн захиргааны 1230 үйлчилгээ “e-Mongolia” системд цахимжиж, нэгтгэгдээд байна.